| | USD/MNT 0₮

Ц.Чинбаяр:Халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол PCR шинжилгээ өгөх гэж яарахаас илүүтэй өөрийгөө ажиглаж тусгаарла

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаяр иргэдэд хандаж зөвлөгөө өглөө.
Тэрбээр "Ямар нэгэн архаг суурь өвчин байхгүй ч залуусын дунд хүнд хэлбэрээр өвчлөх тохиолдол байна. Таргалттай жингийн илүүдэлтэй хүмүүст шинж тэмдэг илэрч байна.
Манай төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч сувилагч нарын ачаалал 3-4 дахин нэмэгдэж байна. Нийтийн дунд халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор хүнд өвчтнүүд нэмэгдсэн. Мөн эрчимт эмчилгээнд хэвтэх шаардлагатай хүмүүсийн оочер их байгаа. ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлзүйн баг ажиллаж байгаа. Тодорхой удирдамжийн дагуу хүндэрсэн хүмүүсдээ вирусийн эсрэг эмчилгээ, амьсгалыг орлуулах дэмжих удирдах гээд бүх шатны эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Нэг баг маань таван цаг тасралтгүй хамгаалах хувцас хэрэгсэлтэйгээ өвчтнүүдтэйгээ ажиллаж байна. 24 цагт гурван багаар ээлжилж ажиллаж байгаа. Маш хүнд өвчтний дэргэд байгаа сувилагч нарын ачаалал нэмэгдсэн.
Эрчимт эмчилгээнд зохимол амьсгалтай байгаагаас гадна бусад тасгуудад хүчилтөрөгч хийгдэж байгаа. Хүчилтөрөгчийг олон хүн хэрэглэж байгаа нь энэ халдвар ямар түвшинд байгааг харуулах үзүүлэлт болно. 
Бид энэ халдварт өртөхгүй байх, өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахих, максаа зүүж, гараа аруитгах, зайгаа барих шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх. Магадгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол гэртээ байх, өөрийгөө тусгаарлах. Гэрээрээ эмчлүүлж байгаа бол өөрийгөө маш сайн ажиглах, биеийн байдлаа эмчдээ маш сайн ойлгуулж хэлэх, магадгүй өнөөдөр та хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч маргааш нөгөөдөр хүнд, хүндэвтэр байдалд шилжиж болно шүү.
Тиймээс эрүүл мэндээ хамгаалах нь иргэн хүний ухамсар хариуцлага. Өөрийгөө хянах хэрэгтэй. Танд илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгүүд хамар битүүрэх, толгой бага зэрэг өвдөх, нусгайрах, амт үнэр мэдрэхгүй байж болно. Үүнээс цаашаа та хүндрэх эсэхээ өөрөө хянаж илрүүлж, өрхийн эмчдээ мэдээлэх нь чухал юм шүү. Магадгүй та тасралтгүй халуураад ханиалгаж байсан бол цэртэй цустай ханиалгах, хэвийн үйл ажиллагаагаа явуулахдаа амьсгаадаж байгаа бол яаралтай эмнэлэгт хандаарай. Мөн гар хөлийн хуруу хумс чинь хөхөрч эхлэх бол яаралтай эмнэлгийн тусламжийг авах шаардлагатай.
Манай иргэд бага зэрэг толгой нь өвдөх, хоолой хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэнгүүт писиар шинжилгээ өгье гээд яараад гадуур яваад бухимддаг. Энэ цар тахлын үед заавал коронавирусийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлага байхгүй. Нэгэнт танд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө халдвар авсан гэж үзэж бусдад халдвар тараахгүй  нийтийн дунд явахгүй гэртээ байж, өөрийгөө тусгаарлаж, утсаар өрхийн эмнэлэг болон хэсгийн эмчдээ хандаж зөвлөмж тусламж аваарай. Дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч дээрх шинж тэмдгүүд хүндээр илрэх юм бол яаралтай эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна" гэлээ. 
 
 
 
 
Манай иргэд бага зэрэг толгой нь өвдөх, хоолой хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэнгүүт писиар шинжилгээ өгье гээд яараад гадуур яваад бухимддаг. Энэ цар тахлын үед заавал коронавирусийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлага байхгүй. Нэгэнт танд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө халдвар авсан гэж үзэж бусдад халдвар тараахгүй нийтийн дунд явахгүй гэртээ байж, өөрийгөө тусгаарлаж, утсаар өрхийн эмнэлэг болон хэсгийн эмчдээ хандаж зөвлөмж тусламж аваарай. Дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч дээрх шинж тэмдгүүд хүндээр илрэх юм бол яаралтай эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.