| | USD/MNT 0₮

Буянт-Ухаа спорт цогцолборт халдвартай хүмүүсийг хэвтүүлэхээр ор дэлгэж байна

Нийслэлд гарч байгаа халдварын тархалт хумигдаж буурахгүй байна. Өдөрт 700-1000 гаруй хүн хөнгөн хүнд хэлбэрээр өвчилж эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүний нөөцийн дутагдалд орж байгаа талаараа өнөөдөр мэдээлсэн.

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт халдвартай хүмүүсийг авч хэвтэн эмчлүүлж байгаа. Харин өчигдрөөс эхэлж гэрээр нь тусгаарлаж эмчлэх эмчилгээг зогсоож байгаа юм байна. Тиймээс Буянт-Ухаа спортын цогцолборт ор дэлгэж халдвартай хүмүүсийг авахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар нөхцөл байдал хүндэрч байна. Гэртээ эмчлэгдэж байгаа хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч нас бараад байна. Тиймээс эмнэлэгт хүлээн авах шаардлага тулгарч байгаа учраас спорт цогцолборт 400 орыг дэлгэж байна гэсэн юм. 

Буянт-Ухаа спорт цогцолборт халдвартай хүмүүсийг хэвтүүлэхээр ор дэлгэж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.