| | USD/MNT 0₮

Б.Буянтогтох:Амьсгалын аппарат ажиллуулах хүний нөөц дутагдалтай байна

 
Эрүүл мэндийн газрын дарга Б.Буянтогтох нөхцөл байдлын талаар мэдээлэв. 
 
Тэрбээр "Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж хүний нөөцийн хомсдлыг үүсгэж байна.
 
ЭМЯ, НЭМГ, УОК хамтраад нэмж ор дэлгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд хүний нөөцийн хувьд нэлээд төвөгтэй байдал үүслээ. Одоогоор дүүрэг дүүрэгт 3000 гаруй ор дэлгэсэн.  Хатуу хөл хорионы 14 хоногийн хугацаанд халдварын тархалтыг барьж дийлэхгүй. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөц хомсдолд орж байна. Эрчимт эмчилгээний тасагт ажилладаг эмч мэргэжилтнүүдийн нөөц хязгаарлагдмал байдаг. Ялангуяа эрчимт эмчилгээний тасагт хүний нөөц дутагдаж байна. 
 
Эрчимт эмчилгээний орны тооноос 2-3 дахин их амьсгалын аппарат бэлдсэн байгаа. Одоогоор эрчимт эмчилгээнд орсон хүмүүс тоног төхөөрөмж дутагдах, хүний нөөц хомсдох зэргээс үүдэн эмнэлгийн тусламж авч чадахгүй болох нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ. Уушги орлуулагч ECMO аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр нэг байгаа. 
 
Сая дахин нэг шинэ аппарат ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлчээр дахиад нэг ирэх бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулна. Халдвар бүх нийтэд тарчихсан, хаанаас ч оношлогдож болно. Халдвар таны хажууд байгаа учраас хөл хориог ухамсартайгаар чандлан мөрдөх хэрэгтэй.
 
Тохиолдлын тоо нэмэгдэх тул бэлтгэлээ хийж байгаа. Хаа сайгүй оношлогдож байна, иргэн таны хажууд ковид байна. Тандалтаар шинжилгээ авахад ч голомт тодорхойгүй халдвар их илэрч байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай баймаар байна." гэлээ.
 
 
Сая дахин нэг шинэ аппарат ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлчээр дахиад нэг ирэх бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.