| | USD/MNT 0₮

НИТХ-аас машинтай жагсагчдын шаардлагын хүрээнд албан бичгээр хариу ирүүлжээ

-ИРГЭДИЙН ХАЛААСЫГ УХАЖ БУС АЛБАН ТУШААЛТНУУД ТАНСАГЛАЛАА ТАНАЖ ТӨСВӨӨ БОСГО-

НИТХ-аас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэх шийдвэрийг баталснаар олон иргэдийг бухимдуулаад байна. Улмаар төрийн бус байгууллагууд нэгдэж Автомашинтай жагсаалыг энэ сарын 9-ний өдрөөс эхлүүлэн нийтдээ тав хоног үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй.

Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр иргэд болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Ард түмний штабынхан талбай тойрсон төв замын хөдөлгөөнийг хааж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Ард түмний штабаас иргэдийн төлөөлөгчдийн хурлын дотоод зохион байгуулалтаар ард түмнээс санал авах ёстойг хэлж, ямар шалтгаанаар тав дахин нэмэгдүүлж байгаадаа тайлбар хэлж төлөвлөгөөгөө үзүүлэхийг хүссэн юм. Учир нь Ард иргэдийн халааснаас сонгуулийн шоуны мөнгийг гаргах гэж татвар нэмэгдүүлж байж болзошгүй гэсэн хардлага байгаагаа Ард түмний штабаас мэдэгдлээ.

-ТАВ ДАХИН НЭМЭЭД БҮХ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ-

“Ард түмний штаб”- ын тэргүүн Б.Жагар энэ үеэр хэлэхдээ: “Төсвийн мөнгийг татвараар нөхнө гэсэн ойлголт байхгүй. Байхгүй гэдгийг төр засгийн нөхөд өөрсдөө мэдэж байгаа. Манайх замын ажлаа намар хийдэг. Харин тавьсан зам жилээ даахгүй эвдэрч байна. Хэрэв үнэхээр зам тавих гэж байгаа бол ард иргэдийн халааснаас биш төрд байгаа эрхмүүд өөрсдийнхөө тансаглалаа хасах хэрэгтэй.

Хамгийн гол нь Ард түмний штабаас албан ёсны хариугаа НИТХ-аас авсан. Тйим учраас энэ хариун дээр тулгуурлаад бид нар уулзах хэрэгтэй байна. Тийм учраас бид нар төрийн байгууллагуудад өргөдөл, гомдлоо өгөх эрхтэй. Энэ хүмүүс шийдвэрлэж эргэн хариу мэдэгдэх үүрэгтэй. Яг энэ тав дахин нэмсэн татварыг хууль бусаар нэмсэнтэй санал нийлэхгүй. Иймээс бид 48 цагийн дотор цуцал гэдгийг шаардаж албан бичиг хүргүүлсэн.

-Яг ямар үндсэн дээр хууль бус нэмсэн гэж үзэж байна  вэ?

-Ер нь бол нэг хувь ч бай таван хувь ч бай нэмэхийн тулд нийгмийн зөвшилцөл хэрэгтэй. Ардчилсан нийгэмд бол ард иргэдийн санал хамгийн чухал. Бид дарангуйллын нийгэмд байгаа бол асуухгүй шийдэж болно. Гэтэл ард түмнээсээ асуухгүйгээр 45 хүн гэнэт ийм шийдвэр гаргана гэдэг байж болохгүй үйлдэл. Тийм учраас бүх иргэд биднийг дэмжиж байна.

-Хариу ирсэн гэж байсан. Энэ талаар?

-Хариунд Хууль зүйн яам руу бичиг хүргүүлснээр энэ бичиг буюу татвар нэмсэн асуудал хүчин төгөлдөр болно. Одоогоор энэ бичиг илгээгдээгүй учир хүчин төгөлдөр биш. Энэ бичгийнх нь хүрээнд бид сайд Ц.Нямдоржид албан ёсны хүсэлтээ өгсөн байгаа. Одоо бол НИТХын дарга Р.Дагва, НЗДТГ С.Амарсайхан нар хэлэлцээрийн ширээнд суугаад ямар учраас ямар судалгаан дээр тулгуурлан тав дахин нэмэх болсон тухайгаа гаргах хэрэгтэй. Тав дахин нэмээд 14 тэрбум төргөр хуримтлуулснаар бууруулснаар замын түгжрэлийг хэд дахин бууруулах вэ гэдгийг төслөө гаргах хэрэгтэй. Төрөөс татварыг тогтвортой байлгах үүрэгтэй. Гэтэл тав дахин нэмэгдснээс үүдэж бүх юмны үнэ нэмэгдэнэ. Төрөөс хийж байгаа энэ үйлдэл нь гэмт хэрэг юм.

НИТХ-аас машинтай жагсагчдын шаардлагын хүрээнд албан бичгээр хариу ирүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.