| | USD/MNT 0₮

ХАМГИЙН БАЯН ШҮҮГЧ ГЭГДДЭГ Ч.ХОСБАЯРЫГ ШАЛГАЖ, ХЭД ХЭДЭН УДАА МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд таван сарын хугацаа өнгөрчээ. Нэр бүхий 17 шүүгчийн долоог нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд бусдыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Ер нь шүүхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хөрөнгө нь илт нэмэгдэж өссөн хэд хэдэн шүүгч бий гэх.

Тэдний нэг нь анхан шатны шүүхээс Дээд шүүхийн шүүгч болтлоо дэвшсэн Ч.Хосбаяр шүүгч юм. Хөрөнгө орлогоороо бусад шүүгчээ хол хаясан түүнийг мөн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гишүүд доорхи нэр бүхий найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байсан удаатай.

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна.

Тэгвэл эдгээр шүүгчдийн нэг болох Ч.Хосбаярыг хуулийн байгууллагаас  шалгаж байна. 17 шүүгчтэй холбоотой асуудалд шүүгч Ч.Хосбаяр тайлбар хийхдээ “Шалгуулах ёстой бол шалгуулна. Хардлага сэрдлэг байгаа бол шалгуулах нь зүйн хэрэг. Олон хүнийг шалгаж байгаа. Ганц намайг шалгаагүй. Би хэд хэдэн удаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн” гэжээ.

Шүүгч Ч.Хосбаярыг гэнэт хөрөнгөжиж баяжсан хэмээн олон нийт харж хардаж буй. Учир нь шүүгч нараас орлогоороо тэргүүлсэн байна. Сүүлийн хэдэн жил хамгийн их орлоготой, хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан бол өнгөрсөн жилээс эхлээд Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ил болгосон мэдээллээс харахад шүүгч Ч.Хосбаярын хувьд өмнө нь прокуророор ажиллаж байгаад шүүгч болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан.

Мөн Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхмын шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшиж байсан.

Түүний жилийнх нь орлого гэхэд 248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Мөн түүний хувьд 5 автомашинтай, дөрвөн орон сууцтай. Тодруулбал, Land rover 1, range rover 1, Toyota Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт 5 автомашинтай хэмээн мэдүүлжээ.

Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг хэмээн мэдүүлсэн байна.

Сануулахад, "Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх шүүх хурлын даргалагч шүүгчээр оролцож байсан.  Түүнчлэн цагдаагийн экс удирдлагуудыг ялласны дараа удалгүй Нийслэлийн шүүгч болж тушаал дэвшиж байсан. 

Шүүгч Ч.Хосбаярыг гэнэт хөрөнгөжиж баяжсан хэмээн олон нийт харж хардаж буй. Учир нь шүүгч нараас орлогоороо тэргүүлсэн байна. Сүүлийн хэдэн жил хамгийн их орлоготой, хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан бол өнгөрсөн жилээс эхлээд Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.