| | USD/MNT 0₮
"Нарны хүү сарны охин" ХХК-иас таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад хохирсон иргэд өнгөрөгч дөрөвдүгээр сараас хэд хэдэн удаа хэвлэлд хандаж, жагсаж ч байсан. Тус компани нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ. Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрчээ.
Өөрөөр хэлбэл, “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 500 гаруй иргэдээс байрны урьдчилгаа нэрээр дөрвөн тэрбум гаруй төгрөг залилжээ. Ингээд 2019 оны наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 800 орчим иргэнтэй гэрээ хийх замаар залилан мэхэлж хохироосон нь тогтоогдсон байна. Иймд өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ