| | USD/MNT 0₮

ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙХДАА ГЭНЭТ УНТАРЧИХСАН АВТОБУСЫГ ЗОРЧИГЧИД ТҮРЖ АСААЖ ӨГЛӨӨ

Нийтийн тээврийн асуудал үнэхээр хүнд байна. Өглөө оройд автобусны хүрэлцээ хүртээмж алга. Ирсэн автобусанд багталцаж суух гэж иргэд хоорондоо алалцана. Автобусны хаалганаас зүүгдснээс болж жолоочид "Аминаасаа уйдсан зовлого бэ" гэж хараалгана. Арайхийж суусан автобус нь хүйтэн цонх цантснаас болж зорчигчид буух газраа мэдэхгүй буудал илүү, дутуу бууж будилах зэрэг асуудал гарсаар байна.

Өнөө өглөө гэхэд Баруунтүрүүнээс 10 дугаар хороолол чиглэлд явдаг жижиг автобус нь халаалт байхгүй цэв хүйтэн. Цонх нь цантсан учраас цонхоо ойлгочихсон яваа жолоочид "Хөл гар даараад байна, цонхоо хааж болдоггүй юмуу" гэж хэлэхэд урдаас  “Хоёр рейс тойрч байж паар нь хална даа. Түүнээс нааш халахгүй ээ. Би одоо яалтай билээ” гээд цонхоо онгойлгочихсон хээв нэг хэлж, иргэдийг осгоохоор шийджээ.  

Тэгвэл энэ хүйтэнд нийтийн тээврийн автобус нь хөдөлгөөнд оролцож байгаад гэнэт зогсч, зорчигчид түрж асааж өгч байгаа дүр зургийг өнөө өглөө хоёр удаа харлаа.

Тухайлбал “Шархад-ТЭЦ 3” чиглэлийн автобус Имарт худалдааны төв уруудаад унтарчихжээ. Бүх хүмүүс нь буугаад залуус нь түрж бусад иргэд нь замыг нь чөлөөлж хаалт хийж зогссон ч даанч асаагүй байна.

Зорчигчид уурлаж бухимдаж жолоочийг хараасангүй. Түрээд асахгүй байгаа автобусаа орхиж, иргэд алхаад яваад өглөө. Мөн Баруунсалаа чиглэлийн автобус асахгүй, автобусны буудал дээр зогсчихсон зорчигчид түрж өгч асаасан байна.

Нийтийн тээврээс ийм автобуснуудыг өглөөд үйлчилгээнд гаргаж байна. Нөгөөтэйгүүр ч жолооч нар ч автобусныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад гарах ёстой баймаар юм. Гэтэл хөдөлгөөнд оролцоод явж байтал гэнэт зогсч, түгжрэл үүсгэх асуудал гарсаар байна.

Ийм болохоор нийтийн тээврийн салбарт шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулсан үйлдэл өнөө өглөө боллоо.

 

Цонх нь цантсан Баруунтүрүүн чиглэлийн автобус 

Хүйтэнд цонхоо онгойлгосон жолооч

 

Хөдөлгөөнд оролцож байгаа автобуснууд гэнэт унтарч, иргэд түрж асааж өгч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.