| | USD/MNT 0₮

Автомашинтай жагсагчид маргааш ЖАГСАХГҮЙ

Өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд автомашинтай жагсагчид Сүхбаатарын талбайг тойрон эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд НИТХ-д хоёр, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд таван заалт бүхий шаардах бичгийг хүргүүлж байгаа юм. Үүнд:

  1. НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох;
  2. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах;
  3. Автозамын хураамжийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг яаралтай цуцлах, нийтийн тээвэрт ашиглах 1 200 автобусыг дотоодын үйлдвэрлэгчээс авах, 
  4. Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах;
  5. Шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулж бууруулах зэрэг шаардлагыг тавьжээ.

Уг жагсаалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг дуудаж уулзан, автозам нэмэгдүүлэх шийдвэрийг эргэж харахыг үүрэгдсэн. Үүний дагуу хотын захирагч С.Амарсайхан дахин НИТХ-ыг хуралдуулна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл автомашинтай жагсагчдын төлөөлөл орой ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг нартай уулзаж, автомашины 5 дахин нэмсэн хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь, шатахууны үнэ бууруулах гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. "Засгийн газрын зүгээс эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж, хоёр хоногийн хугацаа өгөхийг хүссэн тул маргаашийн автомашинтай жагсаалыг цуцалсан" хэмээн Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмид мэдээллээ.

Автомашинтай жагсагчид маргааш ЖАГСАХГҮЙ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.