| | USD/MNT 0₮
АТГ-аас Монголд үйл ажиллагаа явуулж буй хятад компаниудыг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрээс зарласан 100 тэрбум төгрөгийн тендерт ялсан БНХАУ-ын иргэн Жан захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” компанид хэрэг үүсгэн шалгаж байна. Тус компани нь цэвэр ус дамжуулах, ган хоолой угсрах ажилд БНХАУ-ын таван компанитай өрсөлдөн шалгарч байжээ. Гэсэн ч бичиг баримт нь дутуу, тендерийн баталгаа хангаагүй, хамгийн бага үнэ санал болгосон “Синохидро Корпорейшн лимитед” компани шалгарсан нь хардлага төрүүлж байгаа юм байна.
Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгийн тендерт ялсан хятад компанийг АТГ шалгаж эхэллээ