| | USD/MNT 0₮
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй хамт шүүгдэж буй Д.Баярсайхан, М.Болортуяа нарт холбогдох хэргийг өнөөдөр анхан шатны шүүх шийдвэрлэлээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч /Төрийн банкны захирал асан/ Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан,
Мөн шүүгдэгч /Төрийн банкны захирлууд болох/ Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан байна.
Мөн шүүгдэгч Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан,
Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хассан, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.