| | USD/MNT 0₮
Өвдөг, түнхний үе солихдоо чанарын шаардлага хангахгүй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа талаар өнөөдөр “Ази фарма” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв өндөр өртөгтэй үйлчилгээнд шаардлагатай имплант, протез буюу хиймэл үе худалдан авах 2019 оны нээлттэй тендер шударга явагдаагүй талаар тус компанийн дэд захирал Ц.Тунгалаг “Эрүүл мэндийн салбарт болж байгаа тендерийн худалдан авалт нь шударга явагдах ёстой. Гэтэл хууль бусаар, өвчтнүүдийн эрх ашгийг хохироож, эрүүл мэндийн эсрэг зүйл хийж байна. Тухайлбал гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн дарга нар олон төслүүдийг унагаж, хувийн эрх ашгийг нэгд тавьж байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн дарга байсан Т.Мөнхсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн “Агь фарма” компаниа тендерт оруулсан асуудлыг шалгуулахаар хууль шүүхийн байгууллагад хандсан. Тендерийн худалдан авалт үнэн шударга явагдах ёстой. Гэтэл хувийн компаниудаа оруулж, ашиг олох зорилгоор тендерийг будилантуулж байна” гэлээ.
Тендерт “Мед Монгол” болон “Агь фарма” компани шалгарчээ. “Агь фарма” компанийн үүсгэн байгуулагч нь тендер шалгаруулалтын үед ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайхан аж. Энэ хүн одоо бол Нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж буй.
Энэ хүн тендер шалгаруулалтад оролцох ёстой хүмүүсийг нь оролцуулалгүй, тендерийг өөрийн компанид авсан гэх баримт нь байгаа юм. Харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл дээр нь Т.Сайнжаргал гэж хүний нэр байна. Тухайлбал, энэ хүн Т.Мөнхсайхантай овог нэг хүн байгаа бөгөөд хамаарал бүхий этгээдүүд ийнхүү хоёр компаниар дамжуулан, өөрт ашигтай байдлаар хууль бусаар тендерт шалгарсныг эсэргүүцэж дээрх компанис хуулийн байгууллагад ханджээ.
Өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч буй хүн даатгал төлдөг бол 75 хувийг нь төрөөс, 25 хувийг нь өөрөө гаргадаг. Одоогоор өвдөгний үений 75 хувь хөнгөлсөн үнэ таван сая 290 мянган төгрөг, түнхнийх таван сая төгрөг болж байгаа. Энэ хэмжээ, иргэдийн төлөх үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Мөн энэ нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоол болох Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарын үнийг хэтрүүлсэн байгаа юм.
Гэтэл АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас гаргаж буй мэдээллээр “Ginner”, “Depew”-ийн үйлдвэрийн өвдөг, түнхний үеийг суулгуулснаар эрүүл мэндээрээ хохирсон маш олон гомдол гарч байгаа. Эдгээр үйлдвэрүүд өөрийн гаргасан бүтээгдэхүүний чанарын алдааны хариуд нөхөн төлбөр олгоод эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнээс дэлхийн олон орон татгалзаж байгаа. Гэтэл Монголд ийм бүтээгдэхүүнийг оруулж ирж, ашиглаж байгаа нь өвчтнүүдийн эсрэг эрүүл мэндээр нь хохироох явдал гарч байна гэсэн үг.
Тодруулбал, өвдөг, түнх солих хагалгаанд орж, дээрх үйлдвэрийн протезыг хүний биед суурилуулсны дараа тухайн эрхтний хөдөлгөөн хоригдох, эд эсийн гэмтэл үүсэх, металлын хордлоготой болох, үүнээс үүдэлтэйгээр цус бохирдох, идээлэх, дахин протез суулгуулах зэрэг хүндрэл үүсч байгаа. Энэ асуудлыг хяналтдаа авах шаардлагатай байна.
“Ази фарма” компанийн хуулийн зөвлөх С.Наранцэцэг “Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерын чанаргүй бараа бүтээгдэхүүнд хяналт тавих нь Мэргэжлийн хяналтын байгууллага. Гэтэл хяналт тавиагүй байна. Харин хэдэн төгрөгийн тендерт оролцож байгаа эсэхэд нь Сангийн яам хяналт тавих ёстой. Бид энэ асуудлаар АТГ-т хандсан ч ГССҮТ-ийн удирдлагуудтай холбоотой гаргасан гомдолд харэг бүртгэл нээхээр татгалзсан.
Харин өнгөрсөн долоо хоногт Сангийн яаманд “Ази фарма” компани тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах зорилгоор хяналт шалгалт хийх тухай албан мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Мөн бид захиргааны хэргийн шүүхээр явж байгаа бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байна” гэлээ.
Эмч зүйч З.Цэрэнхүү “Манайх Германы Владимир Линк (Gmbh&Co.KG) үйлдвэрийн бүтээгдэхүүнийг санал болгосон нь чанартайгаас гадна бусад оролцогчоос хамгийн доод үнэ байсан. Гэтэл тендерт шалгарсан компаниуд нь манайхаас 369 сая 460 мянган төгрөгөөр өндөр үнэ санал болгосон нь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг хэтрүүлж байна. Тухайлбал, “Агь фарма” компани 4-5 тэрбум төгрөгийг өвдөг, түнхний үе солих чанаргүй бараа бүтээгдэхүүн зарцуулахаар тендерт ялсан байна” гэв.
Тендерт “Мед Монгол” болон “Агь фарма” компани шалгарчээ. “Агь фарма” компанийн үүсгэн байгуулагч нь тендер шалгаруулалтын үед ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайхан аж. Энэ хүн одоо бол Нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж буй.