| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙ САЙД АВТО ЗАМЫН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭЖ ХАРАХЫГ ХОТЫН ДАРГАД ҮҮРЭГДЭВ

Нийслэлийн автозам ашигласны төлбөрийг 20 мянгаас 100 мянган болгон тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасантай байгаатай холбогдуулан Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос тодруулав. 

Тэрбээр "Өнөөдөр өглөө Ерөнхий сайд хотын даргыг дуудаж уулзсан. Ерөнхий сайд энэ асуудлыг эргэж харж, НИТХ-ын хуралд дахин оруулахыг үүрэг болгосон. 500 гаруй мянган автомашин, үүний цаана нэг сая 500 мянган иргэний ажил амьдралтай холбогдсон асуудал учраас олон нийтийн санаа бодлыг сонсч байж шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Тиймээс НИТХ-ыг дахин хуралдуулж энэ асуудлыг эргэж харах үүрэг чиглэлийг хотын даргад өгсөн" гэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэж харахыг Хотын дарга С.Амарсайханд үүрэгдэв.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.