| | USD/MNT 0₮

Дуучин, СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар “Малчдаа мартах учиргүй” хандивын аяныг эхлүүллээ

Энэ хавар ойр, ойрхон тохиолдож буй цаг агаарын онц аюултай үзэгдлүүдээс болж зарим аймгуудад малчид мал сүргийнхээ тодорхой хувийг алдаж, малдаа явсан малчид гэртээ эргэж ирэхгүй ор сураггүй болж, амь насаа алдаад байна. Малчид маань хэцүүхэн хаврыг хүндхэн даван туулж байна.

Ялангуяа Дундговь аймгийн зүүн талын сумдад малчид мал  60-80 хувь нь шуурганд өртөж үхсэн байна. Дуучин, СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар энэ байдлыг газар дээр нь очиж нүдээр үзэж, шуурганд хүүгээ алдсан ээжийн сэтгэлийн үгийг үзэгч түмэндээ хүргэхээр тээж иржээ.

Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахалын нөлөөлөл иргэдийг айдаст автуулж байгаа ч өнөөдөр монголын нөхцөл байдалд цаг агаарын давагдашгүй хүчин зүйл тахалаас илүү хүн, малын амь насны нөхөж баршгүй бодит хор хоирлыг учруулж байна. Ийм үед залуу уран бүтээлчдээ төлөөлөн гэр бүлийн хос дуучид малчид руу чиглэсэн нийгмийн хариуцлагын аян өрнүүлэхээр шийджээ. Аяны эхлэл болгож эхний удаад Дундговь аймагт малчны хотонд нөхцөл байдал бодитоор ямар байгааг харж, өөрсдөө очиж нэвтрүүлэг бэлдэж, нулимс нь хатаж амжаагүй байгаа малчдын сэтгэл санааны байдал, тэдэнд элэг нэгт Монголчуудынх нь ямар дэмжлэг хэрэгтэй байгааг судалсан байна.

Дуучин, СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын аян “Малчдаа мартах учигргүй” гэсэн нэрээр энэ 7 хоногоос хандивын аянгаа албан ёсоор эхлэж байна. Аяны хүрээнд “Малчдаа мартах учиргүй” телевизийн богино хэмжээний контентыг бэлтгэж бодит нөхцөл байдал, дүр зургийг чин үнэнээр харуулж байгаа юм байна. Хамгийн гол нь үүгээр зогсохгүй “Мачлдаа мартах учигргүй” хандивын онлайн LIVE  тоглолтыг зохион байгуулж, орлогыг цаг агаарын хүнд нөхөл байдалд хохирол амссан малчдад 100 хувь хүргэх юм байна.

Тус тоглолтод Монгол түмэн, үзэгч зон олон та бүхэн малчдад хаягласан хандиваа өргөж, тоглолтыг үзсэн таны төлбөр малчдад чиглэсэн “тусламж” болох нь. Гэр бүлийн хос дуучид гэдэг утгаараа тэд ийнхүү өөрсдийн чадах зүйлээрээ бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бусдыг ч уриалан малчид руу чиглэсэн хандивын аяныг эхлүүлж байна.

Малчдаа мартах учиргүй хандивын тоглолт 2021 оны 4 сарын 7,8-ны 20:00 цагаас UNILIVE-88, DDISHLIVE-900 сувгуудаар халдвар хамгааллын дэглэм дор зохион байгуулахгдах нь.

Монголын баялаг газар шороо, хүн, мал...

Малчдаа мартах учиргүй...  

Дундговь аймгийн зүүн талын сумдад малчид мал 60-80 хувь нь шуурганд өртөж үхсэн байна. Дуучин, СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар энэ байдлыг газар дээр нь очиж нүдээр үзэж, шуурганд хүүгээ алдсан ээжийн сэтгэлийн үгийг үзэгч түмэндээ хүргэхээр тээж иржээ. Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон цар тахалын нөлөөлөл иргэдийг айдаст автуулж байгаа ч өнөөдөр монголын нөхцөл байдалд цаг агаарын давагдашгүй хүчин зүйл тахалаас илүү хүн, малын амь насны нөхөж баршгүй бодит хор хоирлыг учруулж байна. Ийм үед залуу уран бүтээлчдээ төлөөлөн гэр бүлийн хос дуучид малчид руу чиглэсэн нийгмийн хариуцлагын аян өрнүүлэхээр шийджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.