| | USD/MNT 0₮
Шинэ жилийн баяр ёслолын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллага, ОБЕГ-аас анхааруулсаар буй. Учир нь жилийн энэ үед Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд ихээр бүртгэгддэг. Хамгийн сүүлд гэхэд архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өндөр байшингийн дээр гарч, унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” автозасварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 09-ний шөнийн 03:34 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03.44 цагт очиж иргэн О /22 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан байна.
22 настай эмэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 6 давхар байшингийн дээвэр дээр гарчээ