| | USD/MNT 0₮
Нийслэлийн байгаль орчны газраас хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг анхааруулж байна. Учир нь хүрэн баавгай хоёр өдөр дараалан Гачууртын Шар хоолойгоор орж иржээ. Тиймээс мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэхдээ “Нийслэлийн орчимд хүрэн баавгай байна гэх дуудлага арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд ажиллаж байна” гэжээ.
Нийслэлийн бүсэд хоёр өдөр дараалан хүрэн баавгай орж иржээ