| | USD/MNT 0₮

АВТОМАШИНТАЙ ЖАГСАГЧИД ТӨВ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААГААД БАЙНА

Яг одоо төв замын ачаалал их байна. Тухайлбал, Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр 08.00 цагаас эхлэн автомашинтай жагсаал зохион байгуулж эхэллээ. Жагсагчид оройн 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдээд буй. 

Энэхүү жагсаал нь ажлын тав хоног үргэлжлэх ба жагсаал цуглаантай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг гаргаж, жолооч нарын замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан байгаа юм. 

Жагсаал, цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.

Тухайлбал, 2 эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна. Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэлийг түр өөрчилснөөс бусад замд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг.

 

ШУУД ҮЗЭХ:

Төв замыг хааж, Төрийн ордныг тойруулан автомашинтай жагсагчид жагсаалаа хийж эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.