| | USD/MNT 0₮

М.БОЛОРТУЯА, Д.ГАНБААТАР НАРЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.

Улмаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Д.Баярсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, шүүгдэгч З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарласан билээ.

Харин М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарын яллагдагч нарыг шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, тав хоногийн завсарлага авсан байсан.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр үргэлжилсэн уг хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Улмаар  шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд өнөөдөр шүүх хурал 10.00 цагаас эхлэх ажээ. 

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.