| | USD/MNT 0₮

Жолоочид автомашинтай жагсаалд оролцох үеэрээ бусад автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх ҮҮРЭГТЭЙ

Маргааш буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэдээр удирдуулсан автомашины жагсаал болно. Тэд автозам ашигласны төлбөр нэмэхийг эсэргүүцэж Төрийн ордныг тойрон жагсаал хийж, энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг хаана гэдгээ мэдэгдээд буй. Тухайлбал, жагсагчид өглөө 08.00-18.00 цаг хүртэл хотын төвд Д.Сүхбаатарын талбайг тойруулж автомашинаа зогсооно. Энэхүү жагсаал нь 15-ныг дуустал үргэлжлэх аж. Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр жолооч нар автомашинтай жагсаалд оролцох үеэрээ бусад автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ сахин биелүүлэхийг анхааруулжээ. 

Мөн албаныхны мэдээлж буйгаар өглөө 07.00 цагаас хойш автозамын ачаалал нэмэгдэх төлөвтэй байгаа талаар мэдээллээ.

Жолоочид автомашинтай жагсаалд оролцох үеэрээ бусад автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх ҮҮРЭГТЭЙ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.