| | USD/MNT 0₮
Латин бүжгийн ДАШТ ХБНГУ-ын нийслэл Бремен хотноо болж өндөрлөлөө. 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан Латин формейшн бүжгийн ДАШТ-нд "Moon Dance" хамтлаг амжилттай оролцож 3 дахь удаагаа финалд шалгаран, цомын эзэд боллоо.
Энэ удаад Монгол улсын Үндэсний бахархалт шувуу болох "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцож, хөгжмийн зохиолчоор Д.Батмягмар, дизайнераар О.Гэрэлтуяа ажиллажээ. Харин удирдсан багш дасгалжуулагчаар О.Оюунбат, О.Саранхүү нар ажилласан юм.
2016 онд тус хамтлаг тавдугаар байрт шалгаран, Латин бүжгийн төрөлд Монголоос цом хүртсэн анхны хамтлаг болсон юм.
ВИДЕО: Moon dance хамтлаг гурав дахь удаагаа ДАШТ-ий ЦОМЫН ЭЗЭД боллоо