| | USD/MNT 0₮

Ж.Байгалмаа: УБ хотод 262, аймгуудад 59 хүнээс халдвар илэрч, нийт 7014 тохиолдол боллоо

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 13,057 мянган хүнд шинжилгээ хийхэд 321 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 262, Дархан-Уул аймагт 10, Баянхонгор аймагт 7, Архангай аймагт 79, Орхон аймагт 10, Говьсүмбэр аймагт 2, Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 8 хүнээс тус тус илэрлээ. 

Ингээд Монгол Улсад нийт 7014 тохиолдол батлагдсан бол 4341 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 21 нь хүнд, 6 нь маш хүнд байна.

Дотоодын халдвар 6478 боллоо.

Улаанбаатар хотын хувьд:

  1. БЗД-т - 65 батлагдаж нийт 1861,
  2. БГД-т - 35 батлагдаж нийт 952,
  3. СБД-т - 25 батлагдаж нийт 543,
  4. СХД-т - 63 батлагдаж нийт 1126,
  5. ЧД-т - 19 батлагдаж нийт 453,
  6. ХУД-т - 54 батлагдаж нийт 855,
  7. Багануурт - 0 батлагдаж нийт 7, 
  8. Налайх дүүрэгт - 1 батлагдаж нийт 69,
  9. Багахангайд - 0 батлагдаж нийт 2 тус тус бүртгэгдлээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 5868
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 75
  • Орхон аймагт – 46
  • Дорноговь аймагт – 37
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт – 6
  • Завхан аймагт – 7
  • Төв аймагт -57
  • Хөвсгөл аймагт - 21
  • Өвөрхангай аймагт -30
  • Увс аймагт - 2
  • Баянхонгор аймагт - 1
  • Хэнтий аймагт - 6 тус тус батлагджээ.
Ж.Байгалмаа: УБ хотод 262, аймгуудад 59 хүнээс халдвар илэрч, нийт 7014 тохиолдол боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.