| | USD/MNT 0₮

ЭМЯ: Шинээр 437 халдвар илэрч, гамшгийн түвшинд хүрлээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 14,936 мянган хүнд шинжилгээ хийхэд 437 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 370, Дархан-Уул аймагт 6, Орхон аймагт 18, Дорноговь аймагт 3, Хөвсгөл аймагт 5, Төв аймагт 26, Өвөрхангай аймагт 3, Хэнтий аймагт 6 хүнээс тус тус илэрлээ. 

Ингээд Монгол Улсад нийт 6332 тохиолдол батлагдсан бол 4150 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 21 нь хүнд, 6 нь маш хүнд байна.

Дотоодын халдвар 5796 боллоо.

Улаанбаатар хотын хувьд:

  1. БЗД-т - 88 батлагдаж нийт 1719,
  2. БГД-т - 55 батлагдаж нийт 860,
  3. СБД-т - 46 батлагдаж нийт 480,
  4. СХД-т - 95 батлагдаж нийт 988,
  5. ЧД-т - 28 батлагдаж нийт 416,
  6. ХУД-т - 57 батлагдаж нийт 756,
  7. Багануурт - 0 батлагдаж нийт 7, 
  8. Налайх дүүрэгт - 1 батлагдаж нийт 59,
  9. Багахангайд - 0 батлагдаж нийт 2 тус тус бүртгэгдлээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 5287
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 75
  • Орхон аймагт – 46
  • Дорноговь аймагт – 37
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт – 6
  • Завхан аймагт – 7
  • Төв аймагт -57
  • Хөвсгөл аймагт - 21
  • Өвөрхангай аймагт -30
  • Увс аймагт - 2
  • Баянхонгор аймагт - 1
  • Хэнтий аймагт - 6 тус тус батлагджээ.

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 14,936 мянган хүнд шинжилгээ хийхэд 437 хүнээс халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.