| | USD/MNT 0₮
Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж өнгөрлөө.
Уг шүүх хурлаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж Монгол улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан, хахууль авсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хэргийг шийдвэрлэж, дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурлаар дээрх ялыг хэвээр үлдээсэн байна.
О.Гал
Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж өнгөрлөө.