Төрийн банк 260 харилцагчид гурван хувийн хүүтэй ЗЭЭЛ олгожээ
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-н олголт 2021 оны гуравдугаар сарын 10-наас эхэлсэн. Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар өнгөрсөн сарын 23-наас авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 4789 харилцагчийн 651 тэрбум төгрөгийн хүсэлт ирж, энэ сарын 20-ны байдлаар 260 зээлдэгчид 11.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс байгууллагад 2.7 тэрбум, иргэдэд 8.8 тэрбумын зээл олгожээ.
Зээлийн нөхцөл:
- Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох боломжтой.
- Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээлийн дүнгийн 60%-д Зээлийн Батлан Даалтын Сангаас/ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой. Харин иргэдийн зээлд ЗБДС-с батлан даалт гаргахгүй.
- Үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.
Зээлийн зориулалт:
- Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.
- Дахин санхүүжүүлэх зээлд ЗБДС-аас батлан даалт гаргахгүй.
Тавигдах шаардлага:
- Иргэн бол сүүлийн 6 сар, ААН бол сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх (тухайн бизнесийн чиглэлээрээ өмнө нь холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан эсэхийг нягтлах шаардлага юм, тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлага биш);
- ААН-н хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх ба Иргэнд энэ шаардлага хамаарахгүй.
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан.
- Зээлийн батлан даалттай сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх юм.