| | USD/MNT 0₮

МАЛ ТООЛЛОГО МАРГААШ ЭХЭЛНЭ

Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдийн хооронд улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого маргааш орон даяар эхлэх гэж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Үндэсний статистикийн газраас мал тооллогод идэвхтэй хамрагдахыг Монгол Улсын иргэд, малчдад уриалга гаргасан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.