| | USD/MNT 0₮
“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөний тэргүүн”, хуульч Т.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар тууштай тэмцэж байгаа бөгөөд түүнийг ирэх онд сонгуульд нэр дэвших гэж байна гэсэн мэдээлэл гарав.
Тэрбээр “Надад зохиомолоор хилсээр хэрэг хүлээлгэж яллах гээд дайраад байгаа. Тэр хүнтэй тэмцсэний төлөө өнөөдөр хурандаа цолтой нөхрийг минь ажлаас нь халсан. Үндэслэлгүйгээр хэрэг хүлээлгэх их тамлаж байна. ЭЦГ-аас надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорт шилжүүллээ гэхэд хүн юм чинь айж эмээнэ. Гэхдээ мөрдөн байцаалтад буцсан байгаа юм билээ. Ямар ч үндэслэл, нотлох баримт байхгүй хэрэг юм билээ. Хоёрдугаарт надад дахиад нэг зохимол хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын нууц гээд хэргээ мэдэхгүй байна.
Тиймээс ХҮЭК болон Ерөнхийлөгчид албан хандан захидал илгээсэн. Албан ёсоор хариу нь ирэх байх. Эрх нь зөрчигдөөд байгаа иргэнээ хамгаална гэдэгт итгэлтэй байна.
Ц.Нямдорж гэж хүн надаас айдаг юм байна. Би ганц Ц.Нямдорж гэж хүний төлөө тэмцээгүй юм байна. Тэр хүний толгойлдог Увсын мафийн фракцынхантай тэмцээд байгаа юм байна. Хуульзүйн байгууллагад үүрлэсэн мафийнхантай тэмцэнэ. Тэмцлээ зогсоохгүй, бүх зүйлийн ард даваад гарна. Эдгээр хулгайчид луйварчид шиг хүн биш болохоор айж эмээхгүй. Шударга ёс, үнэнийн төлөө тууштай тэмцэнэ” гэдгээ илэрхийллээ.
ШУУД ҮЗЭХ:
Би ганц Ц.Нямдорж гэж хүний төлөө тэмцээгүй юм байна. Тэр хүний толгойлдог Увсын мафийн фракцынхантай тэмцээд байгаа юм байна. Хуульзүйн байгууллагад үүрлэсэн мафийнхантай тэмцэнэ. Тэмцлээ зогсоохгүй, бүх зүйлийн ард даваад гарна. Эдгээр хулгайчид луйварчид шиг хүн биш болохоор айж эмээхгүй. Шударга ёс, үнэнийн төлөө тууштай тэмцэнэ