| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулсан. Ингэхдээ тэрбээр "Том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ" хэмээн онцолсон.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд сэтгэцийн өөрчлөлтэй хүн нэр дэвшихийг хориглохоор тусгасан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хаалттай хэлэлцэж, батлах ёстой гэж үзсэн тул чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ