| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан: Ард түмний эрх ашгийн төлөөх хамгийн зөв шийдлийг хамтдаа эрж хайх ёстой

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан. УИХ хоригийг хүлээн авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг дахин хэлэлцэхээр болсон.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ "УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихлаа. Хоригийг хүлээж авна гэдэг нь ард нийтийн санал асуулга явуулах ард нийтийн санал хүчингүй болж байна гэсэн үг. Үүнээс гарах зөв гарц шийдэл нь УИХ-ын даргын захирамжаар гаргасан ажлын хэсэг байгаа юм. Энэхүү ажлын хэсэг хуралдаж цаашдын гарц гаргалгааг хэлэлцэх учиртай.  Хориг хүлээж авсны дараа гарах улс төрийн шийдлүүд нь ард түмний эрх ашгийн төлөөх хамгийн зөв шийдлийг хамтдаа эрж хайх ёстой гэж бодож байна" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.