| | USD/MNT 0₮

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Т.БАДРАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Санхүү хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 машиныг 2.1 тэрбум төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн. Мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авсан гэж үзжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэдэнд холбогдох хэргийг сар гаруйн өмнө шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байсан ч Т.Бадрал, өмгөөлөгч нарын хамт УЕПГ-ын зэрэг шат шатны прокуроруудад гомдол гаргасан тул хойшилжээ. Яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учир ажлаар хөдөө орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байсан аж.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.