| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: Хүүхдэд бэлэг сонгохдоо АНХААРАХ ЗҮЙЛС

Хүүхдийн бэлгэнд орох хүнснийг худалдан авахдаа юу анхаарах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
  • Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх; 
  • Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;

ХЭРЭВ:

  1. Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
  2. Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
  3. Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн/
  4. Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
  5. Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
  6. Үнэр - /эвгүй үнэр байвал/
  7. Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
  • Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;
  • Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
  • Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

Хүүхдийн бэлгэнд орох хүнснийг худалдан авахдаа юу анхаарах вэ?
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.