| | USD/MNT 0₮

“Эрдэнэс тавантолгой” ХК жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталжээ.

Төлөвлөгөөнд тусгаснаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлж  жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болно. Мөн жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болох юм. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 500 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ.

2020 онд цар тахлын улмаас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан. Жилийн эцсийн дүнгээр тус  компани 13.1 сая тонн нүүрс олборлож, 11.9 тонныг борлуулсан байна. Ингэхдээ 1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд тусгаснаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлж жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болно.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.