| | USD/MNT 0₮

ШУУРАЙ: Шинээр 109 тохиолдол илэрч, шинэ ГОЛОМТУУД үүслээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 109 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр шинэ голомтууд үүслээ. Дээрх тохиолдлуудын 96 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Төв аймагт 7, Завхан аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдлээ. 

Ингээд Монгол Улсад нийт 3481 тохиолдол батлагдсан бол 2797 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдваруудын 104 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол тавынх нь эх уурхай тодорхойгүй байна. Мөн 696 хүн эмчлэгдэж байгаагаас 615 нь хөнгөн, 46 нь хүндэвтэр, 4 нь хүнд, 3 нь маш хүнд байгаа юм.

Мөн дотоодын халдвар 2952-д хүрлээ.

Улаанбаатарт батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хувааж үзвэл:

  • БЗД - шинээр 24 батлагдаж 1008,
  • БГД - шинээр 21 батлагдаж, нийт 420,
  • СБД – шинээр 5 батлагдаж 207,
  • СХД - шинээр 20 батлагдаж 399,
  • ЧД - шинээр 6 батлагдаж, нийт 209,
  • ХУД - шинээр 20 батлагдаж 341,
  • Багануур - нийт 6,
  • Налайх - нийт 18 тохиолдол байна.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 2608
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 3
  • Завхан аймагт - 4
  • Төв аймагт -10 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн мэдээлж буйгаар “Сүүлийн 24 цагийн дотор 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 96 хүнээс халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.