| | USD/MNT 0₮

Төр "эргүүлсэн" хүүд Хүрэлсүх биш, Сүлд-Очир гэдэг нэр хайрлажээ

"Өргөө" амаржих газарт амаржсан коронавирусийн халдвар авсан эхийг нярайн хамт ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ дүрэм журам зөрчиж, хүнлэг бус хандсан асуудлаар сайд болон алба хаагч нар хариуцлага хүлээгээд байгаа билээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар танхимаараа огцорсныг уншигчид санаж буй биз. Ийнхүү "ачигдсан" эх хүү хоёр одоо бүрэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, гэртээ харьсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл хүүд Хүрэлсүх гэдэг нэр хайрласан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан боловч нагац ах болох ээжийнх нь дүү Б.Энхдалай мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр "Эцэг эх нь отгон хүүдээ Хүрэлсүх биш, Сүлд-Очир гэдэг нэр өгсөн" хэмээн нэгэн ярилцлагдаа дурдсан байна.

"Өргөө" амаржих газарт амаржсан коронавирусийн халдвар авсан эхийг нярайн хамт ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ дүрэм журам зөрчиж, хүнлэг бус хандсан асуудлаар сайд болон алба хаагч нар хариуцлага хүлээгээд байгаа билээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар танхимаараа огцорсныг уншигчид санаж буй биз. Ийнхүү "ачигдсан" эх хүү хоёр одоо бүрэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, гэртээ харьсан талаар бид өмнө мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.