| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 345 км-т/ өчигдөр буюу гуравдугаар сарын 09-ний өдрийн 16:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 16:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Энэ талаар тус сумын Засаг даргаас тодруулахад сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.