| | USD/MNT 0₮
2020 оны Нийслэлийн төсөв батлагдсан билээ. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм байна. Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх нэг үүсвэр нь Зам ашигласны төлбөр. Иймээс 2020 онд Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсны ард түмэн эсэргүүцэж ихэд бухимдалтай байгаа юм.
Нийслэлийн төсөв хүрэлцэхгүй байна гэж ярих ч дарга нар өөрсдөдөө ашигтай байдлаар төсвөө хувиарлаж, үргүй зүйлд зарцуулж мөнгө идэх гэсэн аргыг санаачилсан байна хэмээн НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжилж буй.
Тус намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Төсвөө хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй урсаад өнгөрдөг зардалд хуваарилж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааг 97 тэрбум төгрөгөөр барина. Түүнд тавих тавилга эд хогшилд хоёр тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Мөн Улаанбаатар хот нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт тусгасан байна. Бид хувийн хэвшлээ дэмжиж, ээлтэй байна гэж ярьдаг. Гэвч төсөвт зарим бизнесийг булааж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын зүүн, баруун талд хүнсний бөөний төвийг таван тэрбумаар барина гэж байгаа. Үүнийг төр хийхгүйгээр хувийн хэвшил хийх ёстой. Бид хувийн хэвшилдээ боломж олгож дэмжээд явах ёстой. Гэтэл хувийн хэвшлийн ажлыг нийслэлийн татвар төлөгчийн мөнгөөр лоббидож, булааж болохгүй. Иймээс тэвчиж болох зардал болон урсаад өнгөрдөг урсгал зардлаа хэмнэж явах ёстой. Гэтэл төсөвт энэ зардлыг хэмнэлгүйгээр, иргэдийн халаас руу халдаж байна” гэлээ.