| | USD/MNT 0₮
Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хоёр их наядыг нь зээл хэлбэрээр олгоно гэдгээ Засгийн газар мэдэгдээд буй. Тэгвэл 2021 оны гуравдугаар сарын 10-наас олгож эхлэх гурван хувийн хүүтэй зээлийг олгохдоо иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавихыг танилцуулж байна.
Юуны өмнө иргэд зээл хүсвэл: бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч гэдгээ батлан, 50 хүртэл сая төгрөгийн зээлийг хүсэх боломжтой.
Аж ахуйн нэгжийн хувьд: И-баримт системд НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.
Дашрамд сануулахад, ажлын байрыг бий болгох зориулалттай тус зээлийг хэрэв зориулалтын бусаар ашиглавал гурван хувийн хүү нь тухайн зээл олгосон арилжааны банкны зээлийн хүү рүү автоматаар шилжигдэхийг анхааруулж байна.