| | USD/MNT 0₮

УОК-ын албан тушаалтнууд иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй хэрнээ Шадар сайдад мэдээлэл өгсөн хэмээн илтгэв

УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдааны үеэр Шадар сайд, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хорооллын нэгэн байранд амьдардаг иргэнтэй шууд утсаар холбогдов. Гэтэл тухайн иргэнийг амьдарч байгаа байраар нь хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш олон хоног хөл хорио тогтоосон атлаа өнөөдрийг хүртэл мэдээлэл огт өгөхгүй, лавлах утас руу ярьж асуухаар мэдэх хүнгүй, яах нь тодорхойгүй байгаа талаарх санал гомдлыг сонслоо.

Гэтэл албаны хүмүүс СХД-т байраар нь тусгаарласан тохиолдол байхгүй гэж Шадар сайдад мэдээлэв.

Шадар сайдын зүгээс шинээр баталсан обьект байрыг тусгаарлах түр журмын хэрэгжилт хангалтгүй байгааг УОК-ын Шуурхай ажлын хэсгийнхэнд анхааруулж, өөрсдөө газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болголоо.

УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдааны үеэр Шадар сайд, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хорооллын нэгэн байранд амьдардаг иргэнтэй шууд утсаар холбогдов. Гэтэл тухайн иргэнийг амьдарч байгаа байраар нь хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш хоног хөл хорио тогтоосон атлаа өнөөдрийг хүртэл мэдээлэл огт өгөхгүй, лавлах утас руу ярьж асуухаар мэдэх хүнгүй, яах нь тодорхойгүй байгаа талаар санал гомдлыг сонслоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.