| | USD/MNT 0₮
Татварын шинэ хууль тогтоомж, дагалдах дүрэм журмууд нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Тэгвэл уг хуулийн зохицуулалтаар НӨАТ-ын хоёр хувийн урамшууллын олголтод өөрчлөлт орох юм. Тухайлбал, жилдээ нэг удаа олгогддог НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд буюу жилд дөрвөн удаа олгохоор болжээ. Учир нь урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байна хэмээн албаныхан үзжээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно гэсэн үг.
Харин 2019 оны НӨАТ-ын урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралд иргэдийн дансанд орж эхлэх юм байна.
Үүгээр ч зогсохгүй Татварын шинэ хуулиар жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно хэмээн тусгажээ.