| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, эвсэл болон нэр дэвшигч нийлээд 8.1 тэрбум төгрөгөөс илүүг гаргах эрхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоолоо. Төрийн аудитын байгууллага энэхүү зардлын дээд хэмжээг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзсан юм. Уг нь өмнөх сонгуулиудаар нам, эвслээс гадна нэр дэвшигчийн зарцуулах зардлын хэмжээг тус тусад нь зааж өгч байсан аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, эвсэл болон нэр дэвшигч нийлээд 8.1 тэрбум төгрөгөөс илүүг гаргах эрхгүй болж байгаа юм. Зардлын дансны хувьд ч мөн адил нэр дэвшигч нээхгүй, зөвхөн нам нь данс нээж, сонгуулийн зардлаа удирдах нь. СЕХ болон Үндэсний Аудитын хорооны мэдээлж буйгаар 8.1 тэрбум бол Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар нам, эвслээс гадна нэр дэвшиг­чээс гаргаж болох зардлын дээд хэмжээг нийлүүлсэнтэй дүйх тоо бол 2017 оныхоос 2.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт билээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.