| | USD/MNT 0₮

Суудлын автомашин том оврын ачааны машины араас мөргөж, 42 настай эр төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

Автомашины ослоор нас барсан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа талаар албаныхан мэдээлж буй. Хамгийн сүүлд гэхэд зам тээврийн ослоос болж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 03-ны өдрийн 04.34 цагт хүлээн авсан байна. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 04.44 цагт очиход иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 45 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ. Харин иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Автомашины ослоор нас барсан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа талаар албаныхан мэдээлж буй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.