| | USD/MNT 0₮

5000 залуусыг ажилтай болгоход 500 тэрбум төгрөгийг зарцуулна

Нэг жилийн хугацаанд ажилгүй 5000 залуусыг сургалтад хамруулна.

Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцуулсан. Үүнээс 500 тэрбум төгрөгийг залуусыг фитнесст явуулахад зарцуулна гэх мэдээлэл цахим орчинд тараад байсан юм. Уг мэдээлэл нь худал гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн. Тэгвэл 500 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулах вэ? Уг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.

Тэрбээр, залуусыг ажлын байртай болгож бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулна гэдгийг хэллээ. Ингэхдээ ажилгүй байгаа залуусыг багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгэх юм. Энэ хүрээнд сургалтыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх юм байна. Эхний ээлжинд 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад нэг жилийн хугацаанд 5000 хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Нэг жилийн хугацаанд ажилгүй 5000 залуусыг сургалтад хамруулна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.