| | USD/MNT 0₮

“Аав зарна” гэсэн мэдээллийн мөрөөр ЭЦА шалгалт хийж байгаа

"Шуурхай зар" сонинд "Аав зарна" гэсэн зар тавигджээ. Зарах болсон шалтгаанаа асарч чадахгүй болсон тул хэмээн тайлбарлажээ. Үүгээр ч зогсохгүй гурван сая төгрөгөөр аавыгаа үнэлсэн нь олон хүнийг сэртийлгэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 70 гарсан настай хүн гэнэ.

Энэхүү зар үнэн байсан ч худлаа кино контентын PR байсан ч хууль бус үйлдэл юм. Иймд “Аав зарна” гэсэн мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба шалгалт хийж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэв.

"Шуурхай зар" сонинд "Аав зарна" гэсэн зар тавигджээ. Зарах болсон шалтгаанаа асарч чадахгүй болсон тул хэмээн тайлбарлажээ. Үүгээр ч зогсохгүй гурван сая төгрөгөөр аавыгаа үнэлсэн нь олон хүнийг сэртийлгэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 70 гарсан настай хүн гэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.