| | USD/MNT 0₮

ВИДЕО: АШУҮИС-ийн резиндент эмч нарын цалинг Эрүүл мэндийн сайдын багц руу шилжүүлсний улмаас цалингаа авч чадахгүй байна

АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын харьяа 707 резидент эмч өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу тус хуулийн 25.4 дэх заалт хэрэгжихээр болж нийт резидент эмч нарын цалин хөлсний зардалд 2021 оны улсын төсвөөр 18 тэрбум төгрөг баталж ЭМЯ-ны төсөвт суулгажээ. Өөрөөр хэлбэл, резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм.

Гэтэл Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч нарт нэг, хоёрдугаар сарын цалинг олгосон боловч АШУҮИС-ийн 707 резидент эмчийн цалинг одоог хүртэл олгоогүй байна. 

Энэ талаар холбогдох албанаас тодруулахад АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан "Тогтолцооны гажуудал болчихоод байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв бол ЭМЯ-ны харъяа байгууллага. Харин АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх Институти нь БШУЯ-нд харъяалагддаг юм. Эдгээр 707 резидент эмч нар нь БШУЯ-нд харьяалагддаг гэсэн шалтгаанаар цалингаа авч чадахгүй байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр дээрх төсөв нь Эрүүл мэндийн сайдын багцад нэгтгэгдсэн юм билээ. 

Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хорооноос АШУҮИС-ийн резиндент эмч нарын цалинг Эрүүл мэндийн сайдын багц руу шилжүүл гэсэн. 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс бүх резидент эмч цалингаа авч гэж итгэж байсан. Гэвч Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч цалингаа аваад эхэлсэн ч манай харъяалалд байдаг резидентүүдийн цалинг олгоогүй тул бид албан бичиг явуулсан. Хариу нь өчигдөр ирж, ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж итгэж байна" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу тус хуулийн 25.4 дэх заалт хэрэгжихээр болж нийт резидент эмч нарын цалин хөлсний зардалд 2021 оны улсын төсвөөр 18 тэрбум төгрөг баталж ЭМЯ-ны төсөвт суулгажээ. Өөрөөр хэлбэл, резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.