| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Шинээр 48 хүнд халдвар илэрч, нийт 3000 тохиолдол боллоо

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 13,108 мянга хүнд шинжилгээ хийхэд 48 хүнээс халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт 3000 тохиолдол батлагдсан бол 2299 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 666 хүн эмчлэгдэж байгаагаас 543 нь хөнгөн, 70 нь хүндэвтэр, 9 нь хүнд, 1 нь маш хүнд байгаа юм.

Мөн дотоодын халдвар 2481-т хүрлээ.

Улаанбаатарт батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хувааж үзвэл:

  • БЗД - шинээр 16 батлагдаж 873,
  • БГД - шинээр 7 батлагдаж 346, 
  • СБД - шинээр 5 батлагдаж 173,
  • СХД - шинээр 9 батлагдаж 313,
  • ЧД - нийт 182,
  • ХУД - шинээр 11 батлагдаж, 244,
  • Багануур - нийт 6,
  • Налайх - нийт 18 тохиолдол байна.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 2155
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Дархан-Уул аймагт – 45
  • Орхон аймагт – 25
  • Дорноговь аймагт – 32
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Архангай аймагт - 3 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 13,108 мянга хүнд шинжилгээ хийхэд 48 хүнээс халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт 3000 тохиолдол батлагдсан бол 2299 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс эргээд халдвар илэрсэн тохиолдол байхгүй байна. Мөн 666 хүн эмчлэгдэж байгаагаас 543 нь хөнгөн, 70 нь хүндэвтэр, 9 нь хүнд, 1 нь маш хүнд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.