| | USD/MNT 0₮

Увс аймгийн тохиолдол батлагдаж, сургууль, цэцэрлэгийг ХААЖЭЭ

Увс аймгийн Онцгой комисс яаралтай хуралджээ. Хурлаар 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг,  Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас УБ хотод очсон иргэнээс өнгөрсөн 28-нд ковид19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал Улаангомд ирээд тусгаарлагдсан байсан аж. Үүнтэй холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Увс аймгийн тохиолдол батлагдаж, сургууль, цэцэрлэгийг ХААЖЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.