| | USD/MNT 0₮

МАН, МАХН нэгдэх нь тодорхой боллоо. Гэхдээ Н.Энхбаярын хүртэх бялуу юу байх бол?

МАН, МАХН нэгдэх эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад цөөнгүй хоногийг үдлээ. Хэдийгээр хоёр намын удирдлагууд дорвитой байр суурь илэрхийлээгүй ч өнөөдрийн үйл явдал ард иргэдийн эргэлзээг бүрэн тайлах шиг боллоо. Тухайлбал, МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд МАХН-ын дарга Н.Энхбаяр хамт оролцох нь тэр.

Үүгээр ч зогсохгүй “ МАН, МАХН нэгдэх нь тодорхой болсон. МАХН-ын дарга Н.Энхбаяр том албан тушаалын тохиролцоо хийсэн” гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

Хэрэв тийм бол Н.Энхбаяр даргын намаа худалдан байж олж авах том албан тушаал нь юу вэ? Тэрбээр 2016 оноос хойш өөрийн хүү Э.Батшугарыг сонгуульд олон удаа сойсон. Ингэснээр парламентад өөрийн улс төрийн арга барилаа шингээж, алсын зайнаас улсын бодлогыг төлөвлөнө гэж бодсоных тэр биз. Гэсэн ч уяа сойлго нь таараагүйн улмаас хүү нь “бариа” эзэлж байсан удаагүй. Үүгээр ч зогсохгүй өмнө нь орон нутгийн сонгуульд АН-тай эвсээд ч үр дүнд хүрээгүй, дүүргийн ИТХ-д суудал авч чадсан гишүүн нь МАН руу урвасан. Ийм аргаа барсан Н.Энхбаярын Монголын улс төрд шургалах сүүлчийн боломж нь ч энэ байж магадгүй.

МАН, МАХН нэгдэх эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад цөөнгүй хоногийг үдлээ. Хэдийгээр хоёр намын удирдлагууд дорвитой байр суурь илэрхийлээгүй ч өнөөдрийн үйл явдал ард иргэдийн эргэлзээг бүрэн тайлах шиг боллоо. Тухайлбал, МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд МАХН-ын дарга Н.Энхбаяр хамт оролцох нь тэр.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.