| | USD/MNT 0₮
Сүүлийн үед цэргийн алба хаагч нартай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Өнөө өглөө гэхэд цахим сүлжээнд хал цэргүүд шинэ цэргүүдээ дарамталж, дэглэж шившиглэж байгаа увайгүй бичлэг цахим сүлжээнд цацагдав. Гэхдээ энэ хэдэн оны бичлэг вэ, хэн хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Анх бичлэг оруулсан хүн нь бичлэгээ устгасан байна. Тэгвэл энэ цэргүүд Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд гэсэн мэдээлэл гарч эхлэв.
Харин Батлан хамгаалах яамнаас "Тухайн ангийн захирагчтай уулзаж байна. Удахгүй энэ талаар мэдээлэл өгнө" гэсэн тайлбар өгчээ.