| | USD/MNT 0₮
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн билээ. Уг төсөлд, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тусгасан байгаа юм. Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. Ингэж 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон.
Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй банкинд дансаа нээлгэсэн хүүхдийн мөнгө шууд ороод явна.
Энэ талаар хөдөлмөр халамж үйлчилгээний газрын эх сурвалж хэлэхдээ "Амьдран суугаа хороондоо өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргах асуудал дээр санаа зовох хэрэггүй. Учир нь бүртгэлтэй учраас хуучин босго оноо хангаагүй ороогүй байсан ч он гарснаар хүүхдийн мөнгө нь олгогдоод явна гэсэн үг. Харин өрхийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэд хариуцсан харьяа дүүргийнхээ хорооны халамж, үйлчилгээний мэргэжилтэнд өргөдөл гаргана. Түүний дагуу манайхаас судалгаа авч өрхийн мэдээллийн санд оруулна. Тухайн өрхийн оноо бодогдон мэдээлэл нь бүртгэгдсэний дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эрх нь үүснэ” гэв.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон.