| | USD/MNT 0₮

МАХН-ЫНХАН АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ НЭМЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСАНА

Монгол ардын хувьсгалт намынхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд нийслэлийн төсөв батлагдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж 20 мянгаас 100 мянга болгосныг эсэргүүцэж, ирэх даваа гарагт жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Тус намын дэд дарга Ц.Оюунбаатар “НИТХ 2020 оны төсвийн хэлэлцэх явцдаа авто зам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлж, 90 гаруй тэрбум төгрөг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, бусад хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Энэ шийдвэрийг нэн даруй цуцлах ажлыг санаачилж, улс төрийн намууд, иргэдтэйгээ хамтран бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна. Тодруулбал, даваа гарагт нийслэлд бүх нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ болно. Автомашин эзэмшигчид, улс төрийн намууд, хууль хүчний байгууллагынхан нэгдэнэ гэдэгт итгэж байна.

Ирэх жил ажилгүй, орлогогүй иргэдийнхээ саналыг худалдаж авах сонгуулийн мөнгийг босгох гэсэн арга гэж харж байна.

Бүх нийтээрээ автомашин дээрээ хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байгаа мэдээ мэдээллийг машин дээрээ нааж, аваараа асааж, дуут дохиогоо гурван минут дуугаргаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна” гэв.

СХД-ийн Мянгатын дарга С.Орхонбаяр “Нийслэлчүүд бухимдалтай байна. МАН 2016 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа татвар нэмнэ гэж яриагүй. Ард түмнээ сайхан амьдруулна гэж амалсан ч амлалтаасаа буцаж, ард түмний халаас руу гараа дүрж байна.

НИТХ-ын дарга Р.Дагва мэдээлэл хийхдээ  271 төгрөг гаргаж чадахгүй иргэн гэж байхгүй биз дээ ухааны юм ярьж байна билээ. Үнэхээр өдрийн 271 төгрөггүй хүн бий шүү. Сард 8000 мянган төгрөг олдохгүй. Чанаргүй зам тавьж, чанаргүй зам хүлээж авч байгаа хүмүүс бол Нийслэлийн удирдлагууд мэргэжлийн хяналтын газрынхан өөрсдөө шүү.

Налайх дүүргээс сонгогдсон С.Амарсайхан энэ даргаа эргэж харж, бодож тунгаагаачээ. Р.Дагва дарга СХД-ээс сонгогдсон төлөөлөгч. Тийм учраас ард түмнийхээ халаасыг тэмтрэхгүй гэж ярьсан ч одоо тэмтэрч эхэллээ. Энэ бусармаг асуудлаа зогсоохыг шаардаж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Нийслэлчүүд бухимдалтай байна. МАН 2016 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа татвар нэмнэ гэж яриагүй. Ард түмнээ сайхан амьдруулна гэж амалсан ч амлалтаасаа буцаж, ард түмний халаас руу гараа дүрж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.