| | USD/MNT 0₮
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Мөнгөний бодлого сүүлийн дөрвөн жилд тогтворжиж байгаа нь үнэн. Ер нь мөнгөний бодлого Төвбанктай холбогддог.
Гол зохион байгуулагч Монголбанк мөнгөний бодлого дээр илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Өмнөх 4 жилийн үйл ажиллагааг 2016 онд УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгахад олон асуудлууд илэрч байсан.
Тухайлбал, Улсын валютын нөөц байхгүй болсон, Эрдэнэсийн сан асуудалтай болсон байсан, долларын ханш огцом савлаж улс орны эдийн засагт асар их хохирол учруулж байна.
Ам.долларын огцом өсөлтийг дааж гарах аж ахуйн нэгж Монголд ховордлоо. Үүн дээр Монголбанк өөрөө хамгийн том алдааг гаргасан.
Цаашид долларын ханш, мөнгөний бодлогыг тогтвортой байлгахад Монголбанк ямар бодитой тодорхой үйл ажиллагаа хийх гэж байгаа вэ?
Монголбанк хууль зөрчиж дураараа маш олон зүйл хийдэг. Хариуцлагатай тогтвортой баймаар байна" хэмээн онцоллоо.