| | USD/MNT 0₮

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д ажиллаж байгаа монголчуудаас уучлалт гуйхыг шаардлаа

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гишүүнээс нь огцрохыг шаардан “Ялгаварлыг хариуцлагажуулъя нэгдэл”-ээс өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэд ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг Солонгост золиослогдон хэлмэгдээд байгаа 50 гаруй мянган монгол иргэн, тэдний ар гэрээс уучлалт гуйх, ҮХЦ-ийн гишүүний ажлаа өгөхийг шаардаж буйгаа илэрхийлэв.

Тэд хэлэхдээ “Солонгос улсад манай улсын 50000 гаруй иргэд ажиллаж, амьдарч, сурч байгаа. Энэ олон мянган иргэдийг сурч хөгжих, амьдрах таатаай нөхцлийг бүрдүүлэхээр ажилладаг төрийн бус байгууллагууд байдаг. Тэдний нэг нь болох БНСУ дахь Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо гэж байдаг. Энэ холбооноос шаардах бичиг хүргүүлсэн.  Уг шаардлагад Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын асуудлаас болж, Монгол Улсын иргэдийн визний хариу удааширсан.

Монгол Улсын иргэд банкнаас карт авахад өдөрт нь гаргаж өгдөг байсан бол одоо 3-5 өдрийн дараа авдаг болсон.

Ажиллаж, сурч боловсорч байгаа эмэгтэйчүүдэд монгол эмэгтэйчүүд хэр баргийн хүчирхийлэл, доромжлолыг тоодоггүй гэсэнд дарамтууд үзүүлдэг болсон. Энэ дарамтаас болж маш олон эмэгтэйчүүд ажлаасаа халагдсан тохиолдол гарсан.

Монгол Улсын нэр хүндийг унагааснаар монгол хүмүүстэй тоомжиргүй тохуурхаж хандах хандлага нэмэгдсэн.

Монгол Улс руу аялах Солонгосын маш олон сайт байдаг. Тэр сайтууд дээр хэрвээ та Монгол руу аялах гэж байгаа бол ямар нэг хүчирхийлэлд өртөхөд бэлэн байх ёстой гэсэн анхааруулгууд явж байна.

Энэ мэт таагүй зүйлс гарч байгаа нь Солонгост амьдарч байгаа Монголчуудыг маш хүнд байдалд оруулаад байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр таныг ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө энэ улсын ард түмнээс болон хувь хүний хувьд хариуцлага алдсан гэдгээрээ уучлал гуйхыг шаардаж байна. Мөн эх орны минь нэрийг цэвэрлэж өгнө үү. Түүнчлэн цэцийн гишүүний албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа бүх монголчуудаасаа уучлал гуйхыг шаардаж байна.

Бэлгийн дарамт үзүүлэгчдэд Эрүү болон Зөрчлийн хуулиар хуулийн болон ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагаас мултардаг, хуулийг ялгаварлаж хэрэгжүүлдэг, хүний эрхийн зөрчлийг хуулиар хамгаалдаггүй байдлыг таслан зогсоохыг хүсч буй хүн бүрийг бидний фэйсбүүк хаягаар холбогдохыг уриалж байна” гэлээ. 

 

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг гишүүнээс нь огцрохыг шаардан “Ялгаварлыг хариуцлагажуулъя нэгдэл”-ээс өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэд ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг Солонгост золиослогдон хэлмэгдээд байгаа 50 гаруй мянган монгол иргэн, тэдний ар гэрээс уучлалт гуйх, ҮХЦ-ийн гишүүний ажлаа өгөхийг шаардаж буйгаа илэрхийлэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.